Жүжигчин Номука хайрттайгаа ярилцахгүйгээр ойлголцдог болжээ

МУГЖ И.Одончимэгийн том охин З.Номуундарь буюу Номука хайртай залуугаа олноо танилцуулаад нэлээд удаж байгаа

Түүний үерхэлийн талаар хамтлагийнхан нь ч мэдэлгүй нэлээд удсаны эцэст сошиал л орчиндоо найз залуугаа албан ёсоор оруулж ирснээр олны хараанд тэдний харилцаа ил болсон. Өнгөрсөн гуравдугаар сарын хөл хорионы үеэр үерхэлээ цахим орчинд тунхагласан тэдний мэдэгдлийг хараад жүжигчин З.Онон хөл хорионоос гараад шууд хуриманд явах уу явж дуугаа бэлтгэхээс хэмээн алиалж байсан удаатай.

Тэгвэл хосууд нэг гэрт орж хоорондоо ярилцахгүйгээр л ойлголцдог болсон бололтой. Учир нь Номука нэгэн хосын хөгжилтэй бичлэг оруулан Ярилцахгүйгээр ойлголцож чаддаг бол амжилттай гэрлэсэн байна гэсэн үг гэнээ гэсэн тайлбар нь тэдний харилцааг харуулж байгаа аж.

Харин түүний найз залуу харилцаагаа тун сайн мэдэрч, ааш занг нь харахгүй л шууд мэдэрч, ааштай үед нь аяга тавгаа гялалзтал угаадаг гэнэ шүү.

error: Content is protected !!