Энэ залуу хэн бэ

Энэ зураг дээрх савхин хүрэмтэй, сорочкин цамц, зангиатай эр бол одоогийн Шадар сайд С.Амарсайхан юм. Түүний хувьд залуу насандаа нэг иймэрхүү л төрхтэй нэгэн байжээ.

Тэрбээр 1973 онд Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1995-2000 онд АНУ-ын Калифорни Мужийн Олон Улсын Англи хэл судлалын Институт, Ютa Валли Коллеж, Соут Вест их сургуульд  суралцаж төгссөн. Эрх зүйч мэрэгжилтэй

Processed with VSCO with a6 preset

1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын  ажилтан, 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компаний гадаад харилцааны Менежер, 2007 оноос Оюуны Ундраа Групп ХХК-ний  Ерөнхий захиралаар тус тус ажиллаж,төр хувийн хэвшлийн салбарын дадлага туршлагыг хуримтлуулсан.

2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2012-2014 онд НИТХ-ын Тэргүүлэгч, 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, Эдийн Засгийн хорооны дарга, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байснаас гадна хожим нь Хотын даргаар ажиллаж байгаад УИХ-н гишүүн болж улмаар одоогийн албан тушал Шадар сайдын албыг хүлээн авсан нэгэн билээ.

Үдэш бүр цэнхэр дэлгэцээр уулздаг монголын сайхан бүсгүйчүүдийн нэг бол нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо. Тэрбээр их шулуухан, нийтэч зантай. Кино драмын ангийн хичээл, ангийнхны уур амьсгал нөлөөлсөн үү, нэгдүгээр дамжаанд ороод илүү нээлттэй нэгэн болсон гэдэг.

СУИС-ийн кино драмын жүжигчний ангийг төгссөн Ичко дөрвөн дэлгэцийн бүтээлд тоглосон байдаг. Үр хүүхдүүд ээ хүнлэг байхыг л чухалчлан сургадаг ижий гэнэ лээ.

Сүүлийн үед сайхан бүсгүй өөртэйгээ усны дусал мэт охинтойгоо монгол дээл урладаг брэндийн нүүр царай болох болсон билээ. А.Дэлгэрмаа охин нь гадаадад суралцдаг бөгөөд одоогоор ковидын улмаас эх орондоо байгаа аж.

Түүний ханийг хотын дарга асан, УИХ-ын гишүүн Амарсайхан гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Халамжит ханийхаа ар талыг сайн манаж, үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах, өөрийн карьерээ алдахгүй байх гээд их ажилтай нэвтрүүлэгч бүсгүйн ажил дуусашгүй гэнэ. Тэд өнгөрсөн хугацаанд хүү, охинтой болж өдий зэрэгтэй хүргэсэн аав эээжүүд болжээ.

error: Content is protected !!