Т.Ариунаа: Мятаршгүй, дайчин, хэрсүү уран бүтээлч гэвэл Сарантуяа

Би Монгол хүн наадмын контент үзэгч олноо хүрсэн бөгөөд энэхүү бүтээлд оролцсон МУГЖ, дуучин Т.Ариунаа өөрийн сэтгэгдэлээ цахим орчинд ийн бичжээ.

МУГЖ Зууны манлай дуучин Монголын маань ноён оргилуудын маань нэг Монголын рок поп урлагийн эмэгтэй дуучдын маань сор болсон гайхалтай хүч чадалтай дуучин, он цагийн хэлхээнд бүдгэрэлгүй цаг үе болгонд тэсэж үлддэг, зангараг чансаагаа үргэлжид тамгалж, хамгаалж, хадгалж бүтээлийн орон зайд тууштай зогсолтгүйгээр ажиллаж хөдөлмөрсөөр ирсэн мятаршгүй, дайчин, хэрсүү уран бүтээлч гэвэл Сарантуяа гэж хэлнэ.

Энэ жилийн Би Монгол хүн наадмын контентэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Зууны манлай дуучин Норовбанзад гуайн дуулсан Монгол нутгийн үзэсгэлэн дууг өөрсдийн авьяас билгээ дайчлан хичээн хамтран дууллаа.

Эрхэм хүндэт Сарантуяадаа талархья. Сайхан наадаарай

error: Content is protected !!