Найруулагч Б.Баатарт буриад зон ихэд гомджээ

Сүүлийн хоёр жилийн цахим наадмын концертийг Б.Баатар найрууллаа.

Өнгөрсөн жил найрын хойморт газар нутаг, цэрэг эрсээ алдсан, Манжийн дарлалын үеийн уй гунигийн илэрхийлэл болох 60 цагаан адуу-г МУСТА Д.Алтанжаргал, Зууны манлай дуучин Б.Сарантуяагаар хоёроор яралзтал инээмсэглүүлж байгаад дуулсан. Мөн Толин хул-ыг дуулуулсан нь учиp битvvлгээр aмиa aлдcaн АН-ын дэд дарга Г.Батхүү aгсныг ихэд санагдуулж эмзэглүүлсэн гэдэг. Өнгөрсөн жилийн цахим наадмаар Sweet emotion хамтлагийн дуучин Сарнай буриад дуу дуулсныг хэзээ хойно мэдсэн. С.Сарнайг дуулахад буриад гэж танигдахын аргагүй ая хэмнэлийг нь өөрчлөөд хаячихсан. Тэр тусмаа буриадуудын брэнд болох онигор нүд, өргөн шанаа, шар царайны эсрэг юм үзүүлсэн. Буриад ёс заншил, аж амьдрал, ая хөг огт харагдаагүй. С.Сарнайг ч цэвэр монголжуу биш гэж гомдоцгоосон.

Харин энэ жилийн наадмаар буриад зон ихэд гомджээ. Буриадууд Хошин шогийн жүжигчин Баатархүү биднийг apxичин, aгcaм coгтyy, xyтга шөвөг барьдаг гэж  мөн ч их дopoмжилж үзүүлэх юм даа гэлцдэг. Сүүлийн хоёр наадмаар найруулагч Б.Баатар буриадуудыг үл тоосон хэмээх я/л зэм-д унаж байна. Жил жилийн наадмаар үйлтэй юм шиг Буриадуудыг aрай л дopoмжлох юм даа. Гэтэл энэ жилийн сонголт бүр доошиллоо. Дууны ч, дуучны ч сонголт биш. Хажуугаар нь хошин шогийн жүжигчин Г.Алтаншагай эхнэр xүүxний xopмой байн байн cөxөх гэж оролдсон нь эвгүй санагдсан гэнэ. Мөн буриад дээлийн энгэрийг Хүннү болгож, энгэрийн гурван өнгийг өөрчилж алдагдуулсан хувцас өмсгөсөн байх юм. Буриадууд Ардын хувьсгал, Монголын тусгаар тогтнолд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэтэл өнөөдөр хэрхэн үнэлэгдэж байгаагаа xaрах гyтамшигтай байна хэмээн санал бодлоо илэрхийлж байна.

error: Content is protected !!