Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Орон нутаг руу явах хөдөлгөөнийг хянахгүй бол хотод тохиолдлын тоо буурч, орон нутагт нэмэгдэх вий

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өчигдөр УОК-ын шуурхай штаб дээр ажиллаа.

 Энэ үеэр Шадар сайд  С.Амарсайхан коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар танилцуулав. 

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: Эрүүл мэндийн яам эм, эмнэлгийн байгууллагын ханган нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх талаар бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн эмнэл зүйн түргэн тусламжийн баг гаргаж ажиллаж байна. Гэрээрээ эмчлүүлж байгаа иргэдийн өвчлөлийг бууруулах, нас баралтыг багасгах талаар анхаарч ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт ДЭМБ-аас эмнэлгийн тусламж үйлчилгээний баг 40 хоног ажиллана. Вакцинжуулалт орон нутагт дунджаар 60 орчим хувьтай, нийслэлд хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн тоо 80 орчим хувьд хүрсэн. Хоёрдугаар тунд хамрагдаагүй 200 гаруй хүн бий. Өнгөрсөн хугацаанд 150 мянга гаруй 12-17 насны хүүхэд вакцинд хамрагдаад байна. Мөн 4000 гаруй жирэмсэн эх вакцин хийлгэсэн.  

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Эмнэлгүүдэд орны хүрэлцээ ямар байна вэ. Хөдөө орон нутаг руу явах хөдөлгөөнийг хянахгүй бол хотод тохиолдлын тоо буурч, орон нутагт нэмэгдэх вий. 

УОК-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.БАЯРХҮҮ: Одоогоор орон нутагт халдвар авсан иргэдийн хувьд хүндрэл бага байна. Өнөөдрийн байдлаар Орхон болон Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд нэг, нэг хүн нас барсан гэх мэдээлэл бий. Нэг нь жирэмсэн эмэгтэй байсан. Шуурхай штаб болон цагдаа, онцгой байдлын байгууллагаас гурван ээлжээр 180 гаруй алба хаагч ажиллаж байна. 

error: Content is protected !!