Бүжигчин Төөгө хайрттайгаа зургаа авахуулалгүй 10 мянган жил болжээ

УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа олон нийтийн цахим сүлжээнд тун ч алдартай нэгэн. Түүнийг бүжигчин Төөгөөгийн найз бүсгүй гэдгээр нь олон нийт сайн мэднэ.

Залуу хосуудыг шүүмжлэгсэд ч олон бий. Бүжигчин Төөгөөг баян айлын охинтой үерхэж амжилтад хүрсэн хэмээдэг хүмүүс байдаг ч үүнийг Г.Ганзаяа өөрийн влогоор үгүйсгэж байсан.

Учир нь бусдын л адил эгэл жирийн амьдралаар амьдарч ирсэн тэрбээр багаасаа хөдөлмөрийн амтанд дурласан нэгэн гэнэ. АНУ-д суралцах чин хүсэлдээ хөтлөгдөн хэл сурч улмаар тэтгэлэг авч чадсан тэрбээр хэрхэн юүтүүб болон инстаграм хуудаснаа алдартай фэйшн инфлүнсер болж хэдэн зуун саяар хэмжигдэх хөрөнгөтэй болж чадсан тухай нууцаа нэгэн влогтоо дурдаж байсан.

Хосууд бараг жил гаруй хугацаанд олон нийтийн сүлжээнд үзэгдэхээ больсон нь тэд хүүхэдтэй болохоор зэхэж байгаа гэх яриа гарсан билээ.

Үүний ч батлах мэт тэд бүтэн жил гаруй хугацаанд сошиал хуудсандаа нам жим байсан.

Тэгвэл тэд энэ наадмын амралтаар сошиал хуудсаа сэргээн хамтдаа авахуулсан зургаа оруулж, 10 мянган жил хамтдаа зургаа авахуулаагүй юм байна хэмээн тайлбар хийжээ.

Төөгөөгийн хувьд сүлжээний бизнестээ илүү цаг зарцуулж, тэндээсээ хэдэн мянгаар нь ам.долларыг олдог болжээ. Энэ удаад тэрбээр хайртай бүсгүй болон багийн хамтрагчидаа авч Дундговь аймгийн нутгаар зуны амралтаа өнгөрүүлж байгаа аж.

error: Content is protected !!