Дуучин Ариунаагийн ажилсаг хүү Б.Алдар

МУГЖ Т.Ариунаа, Б.Буяндорж нарыг хэдийнээ уншигч та мэдэх биз ээ. Тэдний том хүү Б.Алдар краны жолооч болж аавынхаа ажилд тус болсон зураг өмнө цахим орчинд тараад байсан билээ. Тэрбээр тухайн үед, Хүнд мөнгө биш дурсамж үлддэг хорвоо гэж үнэн үү хэмээн барилгын салбарт ажиллаж буй зургаа оруулж байв.

Харин энэ жилийн баяр наадмаар мөн л ажиллажээ. Хүн бүр л амралт зугаалганд явж байгаа энэ цаг дор тэрбээр ажлаа хийж, цахим найзууддаа ийн мэндчилжээ.

Миний сайхан найзууд аялаад л байна уу
Найз нь ажиллаад л байна хэмээн бичжээ.

Аавынхаа барилгын ажилд тусалж, эр хүн болсноо харуулах болсон тэрбээр эхнэртэй болж xvvгээ өлгийдөн авсан. Аав болсноосоо хойш их л томooжcoн гэгдэж буй. Түүнчлэн түүний энэ зургийн доор магтан сайшаасан хүн ч олон байлаа.

error: Content is protected !!