Монголдоо ирсэн жүжигчин О.Энхтуул найзуудтайгаа уулзан нам жим амьдарч байна

Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит дэлгэцийн бүтээл нь Худалдагч охин юм. Номадиа Пикчерс-тэй хамтран хийхээр болсон энэхүү уран сайхны киноны дүрийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн хавар цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан онлайн хэлбэрээр зохион байгуулсан.

Үүнээс гадна найруулагч зарим уран бүтээлчийг нэр зааж, хамтран ажиллах санал тавьж, тэрбээр жүжигчин О.Энхтуулыг Худалдагч охин кинонд тоглохоор болсныг цахим хуудсаараа дамжуулан хэлж байсан.

Жүжигчин О.Энхтуулын хувьд, Герман улсад байхдаа түүний кино зохиолтой танилцсан бөгөөд найруулагчийн саналыг хүлээн авч эх орондоо ирсэн юм.

Энэ талаар найруулагч Ж.Сэнгэдорж хэлэхдээ, Сайхан мэдээ… Жүжигчин хүний сэтгэл, зориг, эрмэлзэл гэдэг үнэхээр агуу. Худалдагч охин уран сайхны киноны маань зохиолыг жүжигчин Энхтуул уншаад, Би энэ дүрд заавал тоглоно, маш их таалагдлаа гээд сарын дотор бүхий л ажлаа зохицуулаад энэ хүнд үед алс холын Герман улсаас биднийг зорин ирж, өнөөдөр эх орондоо газардлаа. Мэргэжилдээ хайртай жүжигчин хүн гэдэг ийм байдаг хэмээн өнгөрсөн тавдугаар сард бичиж байсан билээ.

Үүнээс хойш нам жим болсон жүжигчин бүсгүй энд тэнд үе үехэн үзэгдэх болсон ч зураг авалтын талаар тодорхой мэдээлэл оруулалгүй өдийг хүрчээ. Түүний хувьд зуны дэлгэр цагт хуучны найз нөхөдтэйгээ уулзан цагаа зугаатай өнгөрүүлж байгаа бололтой.

1990-д оны дундуур Монголын сайхан хүүхний нэг хэмээн яригдаж байсан эмэгтэйн нэг бол жүжигчин О.Энхтуул. Жүжигчин бүсгүйг Герман эртэй дэр нэгтгэж, сайхан хосуудын тоонд оруулдаг байсан.

Яагаад байсан хэмээн өнгөрсөн цаг дээр ярьж байгаа учир нь тэрбээр Герман нөхрөөсөө албан ёсоор caлсан аж. Тэдний хооронд ямар нэг хapдалт, vл ойлголцол, хyyралт oгт байгаагүй, зүгээр л хайртай эхнэрээ эрх дураараа чөлөөтэй амьдар гээд чөлөөлж явуулсан хэмээн тэрбээр caлалтынхаа тухай нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдaж байжээ.

Түүний хоёр дахь нөхөр Клауссыг нэгэн цагт Хан Бройгийн эзэн гэдгээр нь сайн мэддэг байсан.  

Харин анхны нөхрийг тэр болгон мэддэггүй, яагаад caлсан нь ч нууц хэвээрээ үлджээ. Жүжигчин бүсгvйн анхны нөхрийг Ариунболд гэдэг бөгөөд түүнийг Тордайн Ганболдын ах гэдгээр нь сайн мэднэ. Тэд дундаас нэг хөөрхөн охинтой, тэрхүү охин нь одоо нас биед хүрч мөн л урлагийн хүн болжээ. Залуу үеийнхэн охиныг нь Mrs.M гэдгээр нь сайн таних эмэгтэй реппер юм.

error: Content is protected !!