Нүдэн гоо дуучин Б.Баяр-Отгон: Дээлтэй, морьтой хүүхэн гарч ирээд нүдээрээ инээх албагүй шүү дээ

Цацагдсан цагаасаа нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байнаа клип бол Нүдэн гоо юм. Тэгвэл дуучин Б.Баяр-Отгон ЕGUUR.mn сайтад ярилцлага өгчээ.

Тэрбээр Нийтийн дуу гэхээр дээл өмссөн бүсгүй, уурга барьсан залуу байх ёстой биш шүү дээ. Би залуу хүний хувьд арай өөр өнцгөөс бодсон юм. Гэтэл олон хүнийг бyхимдуулаад хаячих шиг боллоо Нүдэн гоо гэхээр заавал нүдтэй холбоотой, дээлтэй, морьтой хүүхэн гарч ирээд нүдээрээ инээх албагүй шүү дээ. Өмнө нь яахав дээлтэй, морь унасан бүсгүйчүүдтэй клип хийж л байсан. Тэгээд телевизүүд HD болоод миний Нүдэн гоо дууны хуучин клип чанарын шаардлага хангахгүй болсон. Тиймээс бодож байгаад шинэчилсэн. Энэ дууны шүлэг бол эмэгтэй хүний гоо сайхныг магтсан агуулгатай юм гэжээ.

Тус дууны клипны гол дүр болох фитнес мисс Б.Сугарсүрэнг  дүр бүтээж олны анхаарлын төвд элдвээр хэлүүлж байгаа ч түүний дагагчид хэдэн зуугаараа нэмэгджээ.

Монголын анхны бодибилдингийн эмэгтэй тамирчдын нэг, анхны фитнесс мисс, анхны Олон улсын хэмжээний мастер бүсгүй бол Б.Сугарсүрэн билээ.

Б.Сугарсүрэн 2008 онд Монголын мистер тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлж, шилдгээр шалгарчээ. Мөн 2014 онд Алтан гадас одонгоор шагнуулсан байна.

Нүдэн гоо клипэнд тоглосноор олны анхаарлыг татаад буй фитнес хатан Б.Сугармаагийн фото зургуудаас сонирхуулъя.

error: Content is protected !!