Дуучин Үүрээ HITS дуугаараа эргэн ирэв

Ая зохиогч Балхжавын ачаар олонд танигдан нэг хэсэгтээ л од болсон дуучин Үүрээ буюу М.Үүрцайх cyрaг тaсраад yдаж байна.

Уг нь хоолойн чадал сайтай дуучин гэлцдэг ч харамсалтай нь төдийлөн уран бүтээл хийхгүй явсаар дуучин гэдэг нэрнээсээ хүртэл хагацах дөхөж байгаа Үүрээ эргэн ирж байгаагаа зарлажээ.

ШИНЭ САРЫН МЭНДЭЭ! ДУУЧИН ҮҮРЭЭ БАЙНА. ТА БҮХНИЙ МИНЬ АЖИЛ ҮЙЛС НЬ БҮТЭМЖТЭЙ САЙХАН, ИНЭЭД БАЯРААР ДҮҮРЭН ӨДӨР БАЙХ БОЛТУГАЙ. УДАХГҮЙ ШИНЭ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ УУЛЗАХ БОЛНО хэмээн тэрбээр өөрийн цахим хуудастаа бичсэн байсан билээ.

Тэгвэл энэ өнгөрсөн наадмаар тэрбээр өөрийн хип хоп хамтлагуудтай туурвисан хуучны сэтгэлд хоногшсон дуунуудаа нэгтгэсэн ҮҮРЭЭ ХИТ дууны цоморлиг болсон клипээ олон нийтэд цацжээ.

Түүний энэ клип хуучны дурсамж сэргээсэн олон сайхан аялгуу эгшиглэж түүнийг дэмжигчид ч түүнтэй хамт дурсамжаа сэдрээжээ.

Энэ талаараа дуучин Үүрээ өөрийн цахим хуудастаа бичихдээ, Зээ Сайхан бас түүхэн өдрийн мэнд

Зуун жилийн түүхэн ойн өдрийн баярын мэнд хүргэе.Зуны зугаатай өдрүүдээ гэр бүлээрээ ая тухтай өнгөрүүлж байна уу?Та нартаа амалсан ёсоор миний зүгээс уран бүтээлээрээ барьж буй өчүүхэн бэлэг UUREE_HITS дуунынхаа клипийг толилуулж байна. Дуу бүхэнд дурсамж бий хэмээжээ.

error: Content is protected !!