УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл ДУУЧИН болжээ

Ногоон нүдэн лам номын зохиогч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл саяхан номынхоо баатруудад зориулж студид дуу бичүүлжээ. Тэрбээр дуучин С.Нарангийн тусламжтайгаар орчуулгын дууг тун чиг эвтэйхэн дуулна лээ. Олон нийтийн зүгээс ч түүнийг мэргэжлийн дуучнаас дутахааргүй дуулсан гэх үнэлгээг өгчээ.  Зарим нь түүнийг урлагт хүчээ үзэх нь гэлцэж байна.

Одоогоос хэдхэн сарын өмнө тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлж, улс төрийн амьдралдаа салхи сэвэлзүүлсэн. Харамсалтай нь АН-ын сунгаанд ялагдсан тэрбээр намынхаа гишүүнчлэлээс татгалзаж, Иргэний оролцооны нэгдэл намыг үүсгэн байгуулсан билээ.

Дашрамд дурдахад, Ц.Оюунгэрэлийн шинээр үүсгэн байгуулсан нам баруун төвийн үзэл баримтлалтай байх бөгөөд энэ чиглэлд бодлого,  дүрэм, мөрийн хөтөлбөр боловсруулна гэдгээ тэрбээр мэдэгдсэн юм.

error: Content is protected !!