Жүжигчин Г.Ундармаа Америкт ашиг ч олно, аялж ч зугаална

Жүжигчин Г.Ундармаагийн үүсгэн байгуулсан U film продакшн  Single Ladies 4 киноныхоо нээлтийг /2020.10.01/ хийж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.

280 гаруй уран бүтээлчийн авьяас, хөдөлмөр, хөлс шингэсэн уран бүтээл ийнхүү дэлгэцнээ гарч эхэлсэн хэдий ч коронавирусийн тархалтын улмаас кино театрууд хаагдан тэр бүр хангалттай хэмжээнд гарч амжилгүй өдийг хүрсэн. Тэгвэл тэрбээр энэ киногоо авч энэ сарын эхээр Америк улсыг зорсон юм.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа бичихдээ, Single ladies 4 ыг АНУ-д Аритай хамт аваад ирлээ гэдгээ мэдэгдсэн.

Жүжигчин бүсгүй Америкт буй монголчуудад киногоо сонирхуулан ашиг ч олж, амралт чөлөө цагаа өнгөрүүлэн хөгжилтэй зугаалж ч яваа гэдгээ өөрийн цахим хуудсаараа харуулав. Одоогоор тэрбээр Америкийн Солт Лэйкт тухлаж байгаа аж.

error: Content is protected !!