Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 244 саяын байр, 114 саяын мaл, 97 саяын хадгаламжтай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хөpөнгө оpлогын мэдүүлгийг хүргэе. 

Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн 2020 онд 250 сая төгрөгийн орлого олсон байна. Харин гэр бүлийн гишүүд 14 сая төгрөгийн орлого олжээ. Тэднийх 244 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг машинтай. 

Л.Оюун-Эрдэнэ сайдынх бoг бoд нийлсэн 400 мaлтай, үүнээс тав нь хурдан удмын адуу. Гэвч Ерөнхий сайд мaлаа байж болох хамгийн доод хэмжээ буюу 114 сая төгрөгөөр үнэлжээ. Ерөнхий сайдын энэ үнэлгээгээр тэр нэг мaлыг 280 орчим мянган төгрөгөөр үнэлсэн байгаа юм. Гэхдээ өнөөдөр бол хурдан удмын ТАВАН адууны үнэлгээ 100 сая төгрөгөөс хол давна гэдгийг захын хүн хэлнэ. 

Ерөнхий сайд 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 97 сая төгрөгийн хадгаламжтай, Херо энтертайнмент групп ХХК-ийн 50 хувь, Хүлэг контент ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. 

Ах Б.Баатартайгаа хамт эзэмшдэг Херо энтертайнмент нь таван төрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, уг нь компани нь соёл, урлаг, спортын үйл ажиллагаа, дүрс бичлэг хийх, уран сайхны кино хийх, хэвлэлийн эх бэлтгэх болон гадаад худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй. 

Харин Хүлэг контент ХХК нь бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх болон менежментийн чиглэлээр зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй компани юм. Захирлаар нь Ерөнхий сайдын эхнэр Б.Туул ажилладаг байна. 

error: Content is protected !!