Жүжигчин Намуунаагийн БААВГАЙХАН

Мөрөөдлийн театр-ын жүжигчин Г.Эрхэмбаяр Э.Намуун нар хамтран амьдраад багагүй хугацааг өнгөрөөгөөд буй.

Хоёр, хоёр хүүхэдтэйгээ нийлсэн тэдний харилцаа багагүй шүүмжлэл дагуулдаг ч хосууд дөрвөн хүүхдийн хамт өнөр өтгөн амьдарч байсан ч хосууд өнгөрсөн хавар дундаасаа анхны хүүхдээ өлгийдөн авч аз жаргалтай гэр бүлээ улам өнөр өтгөн болгосон.

Нэгэн цагт Мөрөөдлийн театр-ын жүжигчин байсан Э.Намуун нөхрөө БААВГАЙХАН хэмээн өхөөрдөн дууддаг аж. Харин түүний бамбаруушхан нь одоо тэдний гэр бүлийн хамгийн хайртай нэгэн гишүүн юм.

Гэртээ сайн ээжийн үүргээ гүйцэтгэж буй Намуунаа өглөө бүр дасгал бэлтгэл хийж биеийн галбиртаа анхаарахын зэрэгцээ гэр бүлдээ ч хайр халамжаа дутаахгүй сайн эзэгтэй болжээ.

Жүжигчин Э.Намуун өмнө нь Эрхэмээтэй нэг гэрт орлоо хэмээн олон нийтэд мэдэгдэхдээ ийн хэлж байсан юм.

Тэрбээр бичихдээ,  Үг гэдэг үнэхээр хүчтэй юм. Гэр бүлээ хаясан л гэнэ, гэр бүл салгасан л гэнэ, хүүхдүүд өнчрүүлсэн л гэнэ. Гэвч ҮНЭН гэх БАМБАЙ гэж байдаг юм байна. Хэдийгээр аманд орсноороо, сэтгэлд бууснаараа ам уралдан шүүмжилсэн дарамт дэндүү их байсан ч бодит байдлын үнэнийг бид мэдэж байсан учраас сэтгэлд нэг их хүнд тусаагүй. Бодит байдал, үнэн гэж чухам юуг хэлээд байна вэ? Гэр бүлийн аз жаргал гэдэг хүүхдийн гэрэлтсэн харцанд оршдог. Төрсөн төрүүлсэндээ биш, харин хайрласан хүмүүжүүлсэндээ хүүхдийн харц гэрэлтдэг. Бидний гэр бүл 4н хүүхдийнхээ хамт, ам бүл 6уулаа аз жаргалаа аваад, үнэн гэх бамбайгаа бариад шинэ гал голомтондоо орлоо  хэмээж байв.

Түүний хувьд хамтлагаасаа гарч өдгөө таван хүүхдээ харж хандах том үүргийг хүлээсэн сайн гэрийн эзэгтэй, сайн ээж нарын нэг болсон билээ.

error: Content is protected !!