Хөтлөгч Алтантүрүү Осоржамаагийнд хоножээ

25 дугаар суваг телевизийн брэнд нэвтрүүлэг болсон Танайд хоноё нэвтрүүлгийн анхны хөтлөгч Алтантүрүүг нэвтрүүлэг гардаг байсан тухайн үед мэдэхгүй хүн ховор байлаа.

Тус нэвтрүүлэг нь үзэгчдийн хамгийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон хөтлөгч сольсоор одоо бараг үзэгчгүй болсон гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ.

Алтантүрүү ч энэ контентоо телевиздээ үлдээн бие даасан уран бүтээлч болж төдийлөн цэнхэр дэлгэцээр харагдаагүй.

Тэгвэл тэрбээр олон нийтийн сүлжээнд эчнээ танил болсон О.Осоржамаатай ярилцан түүний дотоод ертөнцийг уудлажээ.

Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудастаа зураг оруулан тун удахгүй энэ ярилцлагаа цацна гэдгээ мэдэгдээд авав.

Осоржамаагийн хувьд үргэлж л нийгэмд гaдyyрхагдан үе үехэн бyсдын xaлдлагад өpтөн эpхээ зөpчүүлэн явдаг нэгэн гэхэд болно. Харин энэ удаад хөтлөгч залуу түүнтэй хэрхэн ярилцсан бол гэдэг нь үзэгч олны анхаарлыг татаад байна.

25 дугаар суваг телевизийн нэрийн хуудас болсон Танайд хоноё нэвтрүүлэг 15 дахь жилдээ гарч байгаа. Монголын телевизүүдийн хамгийн сайн контент гэж болно. Энэ олон жил үзэгчдэд хүрч буй Танайд хоноё нэвтрүүлэг хөтлөгчөө гарын таван хуруунаас илүү сольсон. Гэхдээ анхны хөтлөгч Г.Алтантүрүүг одоо ч үгүйлдэг. Анх Танайд хоноё нэвтрүүлгийг брэнд болгоход үүрэг гүйцэтгэсэн Г.Алтантүрүү нэг хэсэг завсарлахад оронд нь Тэнгис, Уламбаяр хоёр удаан хугацаанд хөтөлсөн.

Тэдний хөтлөлт яагаад ч сэтгүүлч Г.Алтантүрүүг гүйцдэггүй нь маргашгүй үнэн. Тэр байтугай Үнэн худлын дэнс нэвтрүүлгийн хөтлөгч хүртэл хөтөлж үзсэн. Үнэн худлын дэнс-ийн хөтлөгч Танайд хоноё нэвтрүүлэгч Шинэ үе продакшны жүжигчин агсан Асийг амьд ахуйд нь урин оролцуулсан. Тэр нэвтүүлэг Танайд хоноё нэвтрүүлгийн түүхэн дэх хамгийн муу хөтлөлттэй нэвтрүүлэг гэж үлдэнэ байх.

Танайд хоноё нэвтрүүлгээс удаан завсарласан Г.Алтантүрүү эргэн ирж, тус нэвтрүүлгийн фэнүүд, үнэнч үзэгчдийг баярлуулсан. Харамсалтай нь одоо дахиад хөтлөхөө больсон.

Харин Г.Алтантүрүүгийн оронд анхны хөтлөгчөөс дутахгүй биерхүү залуу ирсэн ч дүр төрх, хөтлөлт нь яагаад ч Г.Алтантүрүүг гүйцэхгүй байгаа нь нууц биш. Олон жил үзэгчдэд хүрч, олон ч хөтлөгч, редактор сольсон ч яагаад ч Г.Алтантүрүү шиг хөтөлж, хүмүүст хүргэж чадахгүй байгаа нь хачирхалтай. Дуу эзнээ олно гэдэг шиг, нэвтрүүлэг ч хөтлөгчөө олдог бололтой.

error: Content is protected !!