Наадмын нээлтийн бичлэгийг АНУ-ын тэнгисийн явган цэргийн бичлэгээс хуулбарласан гэх ярианд тайлбар өгөв

Өнөө жилийн улсын наадмын нээлтэд зориулсан контентыг Херо-гийн Б.Баатар найруулсан билээ. Өмнөх жилийнхээс ялгаагүй шахам боллоо. Буриад түмнийг сapлаг yнаж, эмэгтэй xүний хopмой cөxcөнөөр дүpсэллээ гэх мэт багагүй шvvмжлэл дагасан.

Түүнчлэн наадмын контентын хэсэг АНУ-ын тэнгисийн явган цэргийн бичлэгээс будаа иджээ. Бичлэгийн хийц, өрнөл нь тун адилхан болсон гэх яриа гараад байсан юм.

Тэгвэл тус бичлэгийг бүтээсэн уран бүтээлчдийн баг дараах тайлбарыг бичсэн байна.

Үүнд, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Би Монгол хүн теле контентын шторкыг 3D анимэйшн хэлбэрээр бүтээн үзэгч та бүхэнд хүргэсэн билээ.

Барималан 3D анимэйшны хийцлэлийг сүүлийн жилүүдэд дэлхийн олон орны уран бүтээлчид уран сайхны киноны эхлэл болон төгсгөлд, нэр хүндтэй брэндүүд реклам сурталчилгаандаа өргөн ашиглаж байна.
Эртний алдарт уран баримлаас эхлээд орчин цагийн хүрэл хөшөө дурсгалууд зэргээс санаа аван баяжуулж өөрсдийн нутаг орны түүх соёл, ёс заншилтай хослуулан гурван хэмжээст програмын тусламжтайгаар анимэйшн хэлбэрт оруулж үзэгчдэд хүртээсээр байна.

Бид энэ удаад хүрэл баримлаар бүтээгдсэн мэт 3D анимэйшны хийцлэл аргачлал дээр суурилан Монгол улсынхаа 100 жилийн түүхэнд болж өнгөрсөн үйл явдлуудаас онцлон сонгон авч, тус хэсгүүдийг уран сайхны аргаар баяжуулан, түүхт мөчүүдийг нэгтгэн үзэгчдэд хүргэхийг зорьсон.

Манай улсын дижитал уран бүтээлчид сүүлийн жилүүдэд маш хурдтай суралцаж, хөгжиж олон улсын дижитал контентын хөгжилд хувь нэмрээ оруулж гадны уран бүтээлчидтэй зэрэгцэн ажиллаж байна. Эдгээр чадварлаг, авьяаслаг уран бүтээлчдийн төлөөллүүдтэй хамтран ажилласан бөгөөд уг бүтээлд дүрслэгдэж буй түүхэн хүмүүсийн дүрүүд тэдгээрийн хувцас ,техник, зэвсэг хэрэгсэл, орчинг зэргийг бүхэлд нь 3D програмыг ашиглан маш богино хугацаанд буюу 19 хоногт багтаан бүтээсэн байна.
Бид Ардын хувьсгалын 100 жилийн ойд хүндэтгэн бүтээсэн гурван хэмжээст анимэйшн бүтээлийг бүтээхдээ зохиогчийн эрхтэй програм хангамжуудыг ашиглахаас гадна, Герман улсын Rebusfarm болон Сингапур улсын IRender-т онлайнаар рэндэрлэж боловсруулсан болно.

Энэхүү бүтээлийг бүтээх явцад аль нэг оюуны өмчийг зөрчсөн болон зөвшөөрөлгүй ашигласан зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна…
Хүндэтгэсэн: Уран бүтээлчдийн баг – 2021.07.20 

error: Content is protected !!