Жүжигчин Барсаагийн ДАРУУХАН эхнэр

С1 телевизийн хөтлөгчөөр олноо анх танигдаж одоо бол Фантастик продакшний жүжигчин, арын албаны гол менежер болсон Барсаа буюу Барслхагва кино урлагт хүч үзэж хэр чадварлаг вэ гэдгээ харуулж яваа.

Түүний бүтээсэн энгийн дүрүүд олон ч Зүрхний хилэн УСК-ны манж амбан Фунь Жоугийн дүрийг гайхширтал сайн бүтээж олонд илүүтэй танигдсан. Үүний дараа 37-р Точка киноны Лутаагийн дүрээр нэрлэгдэх болсон.

Олонд хайрлагдаж, сайн яваа эрийн ард заавал ухаантай бүсгүй хүн байдаг хэмээн үг бий… Тэгвэл түүний арын албыг хашдаг тун даруухан бүсгүй байдаг.

Түүний эхнэр нь  эдийн засгийн шинжээч мэргэжилтэй. Тэс өөр мэргэжлийн хүн хэрнээ намайг ойлгож тусалж дэмжиж байдагт нь баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна хэмээн тэрбээр нэгэнтээ ярьж байсан.

Үргэлж арын албыг нь сайтар сахьдаг эхнэр нь түүнд голомт залгах хоёр нуган үр, бяцхан гүнж төрүүлж өгсөн ДАРУУХАН нэгэн юм.

error: Content is protected !!