Л.Оюун-Эрдэнэ сайдын захирал эхнэр

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ улс төрд орохоос өмнө гадаадад өндөр боловсрол эзэмшиж ирээд төрийн эрх барихаар өрсөлдөж эхэлсэн.

Би итгэл үнэмшлээрээ л сонгосон. Миний аав, ээж ч МАН-ын гишүүн байсан. Намтай анх 1998 онд холбогдсон. Эхлээд намын залуучуудын байгууллагад элссэн. Тусгаар тогтнолоо дээдлэх үзэл нь надад таалагдсан. Уламжлал шинэчлэлээ хослуулдаг. 1998 онд аравдугаар ангид байхдаа аль нь Социал демократ нам, аль нь Либерал нам гэдгийг ялгаж салгадаг байсан гэж худлаа хэлэхгүй. Даацтай, буурь суурьтай нам гэж харагдсан. Гэр бүлийн хүмүүжил мөн Ц. Лхагвасүрэн гээд инженер ах намайг намын дэргэдэх залуучуудын байгууллагад элсэхэд их нөлөөлсөн хэмээн улс төрийн замналынхаа талаар сонгуулийн үеэр өгч байсан ярилцлагадаа дурьдаж байсан.

Тэгвэл төрийн түшээ болоод ирэхээр эхнэр-ээ сольсон гэх ярианд ч орж байсан. Түүнийг хэдэн жилийн өмнө Гранд сэтгүүлийн хуудаснаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мисс Ё.Нямжавтай цуг амьдарч буйг тэд илрүүлсэн гээд заларч байсан билээ.

Харин энэ яриаг тэрбээр үгүйсэн сонгуулийн үеэр өрийн гэр бүлээ ч танилцуулж байсан. Анх улс төрийн сонгуулийнхаа ажилд өөрийнхөө намтарт хоёр хүүтэй ам бүл дөрвүүлээ гээд өөрийнхөө эхнэрээрээ чимсэн зураг хөргөө дэлгэж, байсан удаатай. 

Одоо бол Ерөнхий сайд болсон тэрбээр улс төрийн албаа хашиж байгаа бол эхнэр нь захирал болжээ. Учир нь түүний хөрөнгө орлогын мэдээлэл цахим орчинд тараад байгаа. Үүнд бичснээр тэрбээр 244 саяын байр, 114 саяын өртөг бүхий толгой мaл, 97 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн бүртгэгджээ. Түүнчлэн Хүлэг контент ХХК-г 100 хувь эзэмшдэг бөгөөд бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгдөг тус компанийн захирлаар нь эхнэр Б.Туул нь ажилладаг байна.

error: Content is protected !!