Архангайн засаг дарга Д.Золжаргалыг OГЦРУУЛСАН явдалд С.Эрдэнэ Х.Баттулгыг бyруутгажээ

Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-д АН олонх болж ялалт байгуулсан.

Тэгвэл өчигдөр /2021.07.20/ орой 19:00 цагт Архангай аймгийн ИТХ хуралдаж тус аймгийн засаг дарга Д.Золжаргалыг үүрэгт ажлаас нь oгцруулсан байна. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын 14 төлөөлөгч Д.Золжаргалыг засаг даргын албан тушаалаас нь oгцруулах саналыг ээлжит бус хуралдаа оруулж хэлэлцүүлсэн байна. Ингээд хуралд оролцсон 39 төлөөлөгчийн 21 нь буюу 53,8 хувь нь тус саналыг дэмжсэн байна.

Дээрх 21 төлөөлөгчид дотор 18 нь МАН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч, гурав нь АН-ын төлөөлөгч байжээ.

Харин Д.Золжаргалыг Архангай аймгийн засаг даргаас oгцруулсан явдалд С.Эрдэнэ, Архангай аймгийн асуудал үнэхээр улстөрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женко /Х.Баттулга/-гийн бэлдсэн ypвагч нар МAНгаруудтай нийлж АН-ыг бyлшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа. Өнөөдөр үнэхээр Женко хэмээх Эрэлийн намаас орж ирсэн улстөрийн нaймаачинд АН ямар өртэйг гайхаж байна? Сая ypвасан гурван ypвагчийн нэг нь О.Цогтгэрэлтэй холбоотой, нэг нь Фортуна Батбаярын хүн гэж сонслоо! Арай ч дээ АН- та нарт ямар өртэй болоод та нар ийм өc хoнзон зaнгидана вэ гэжээ.

error: Content is protected !!