ШҮДНИЙ ДАГИНА мисс Бадамцэцэг төрсөн өдрөөрөө 150 хүүхдийн шүдийг эмчилнэ

Анх МҮОНРТ-ийн Хэцүү анги олон ангит киноны Гэрлээгийн дүрээр үзэгч олонд танигдсан Б.Бадамцэцэг 2010 оны Мисс Монголиа тэмцээний ялагчаар тодорсон гээд л багагүй их амжилттай явсан.

Гэсэн ч тэрбээр одоо бол айлын гэргий болж, өөрийн эзэмшсэн шүдний эмчээрээ ажиллаж байгаа юм.

Түүний хувьд долдугаар сарын 27-нд төрсөн өдөр нь тохиож байгаа бөгөөд энэ баярт өдрөөрөө 150 хүүхдийн шүдийг үнэгүй эмчлэх гэж буйгаа өөрийн инстаграм хуудаснаа зарласан байна.

Сайн байна уу? Эрхэм Facebook-ийн найз, ах , эгч, дүү нараа, 7.27нд миний төрсөн өдөр тохиодог билээ. Тэгэхлээр уламжлал болгон төрсөн өдрөөрөө бяцхан дүү нартаа үнэ төлбөргүй

🥳 Үзлэг оншилгоо хийж 🥳 Фторт түрхлэг 🥳 Safaroid (хар түрхлэг) 🥳 Шаардлагатай шууд хийгдэх боломжтой өнгөцөөс гүн цооролтуудыг эмчлэх гэж байна. Энэ удаад өөрийн эмнэлгээс гадна дахиад 2 эмнэлэгтэй хамтран хийж байгаатай холбоотой хүүхдийн тоо нэмэгдсэн байгаа TOP TEMM dental clinic, DentEmoji Эмнэлгийнхандаа маш их баярлалаа хэмээжээ.

Хүүхдийн тоо хязгаартай 7-с доош насны 150 хүүхдийг энэхүү үйл ажиллагаандаа урьж байна. 150 хүүхдээ би өөрөө сонгоод утсаар нь холбогдоо. Эмнэлгүүд рүү залгаж битгий хүндрэл учруулаарай барлалаа Маргааш буюу 7.26нд 150 хүүхдээ сонгож эмнэлгүүдэд хуваарилан тус тусад нь цаг өгнө шүү Халдвар хамгаалалтаа сайн сахиж цагаасаа эрт юм уу хоцролгүй ирэхийг анхааруулж байна Comment хэсэгт хүүхдийнхээ нэр болон насыг утасны дугаартайгаа бичээрэй. хүүхдийнхээ зургыг comment хэсэгт тавихгүй байхыг зөвлөж байна Олон хүн нэг дор цуглаж болохгүй учир 150 хүүхдээ 3 эмнэлэгт хуваарилан цаг өгнө.

Үзлэг хийгдэх байршил

1. Dentemoji orthodontic & dental clinic – NM tower 2. Top temm dental clinic – Эмнэлэг ХУД 2 хороо, 19-н үйлчилгээний төвийн баруун талын 15-р дунд сургуулийн чанх баруун хажууд, 34-р байрны 1 давхарт байрлаж байна.

3. Family dent гэр бүлийн Шүдний эмнэлэг – 11317210 – Улсын их дэлгүүрийн зүүн талд Мөнгөн завъяагийн чанх ард 12-р байр

Хэрэв та хүүхдээ түүнд үзүүлэхийг хүсвэл өөрийнх нь албан ёсны инстаграм хуудсанд коммент бичих ёстой аж.

error: Content is protected !!