Дуучин Баясгалан Монгол Улс анх удаа олимпын АВАРГА-тай болсон өдрийг дурсав

Наймдугаар сарын 14-ны  энэ өдөр монголчууд бид  анхны олимпийн аваргатай болсон. 2008 оны Бээжингийн олимпийн жүдо бөхийн -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр түрүүлж, монголчууд олимпийн анхны аваргаа өлгийдөн авч байсан юм.   

Мөн түүний араас боксын төрөлд П.Сэрдамба мөнгө, 2008.08.24-нд Э.Бадар-Ууган алтан медаль авч төрийн дууллаа хоёронтаа эгшиглүүлсэн мартагдахын аргагүй олимп болсон юм.

Тэгвэл монгол даяар баярласан Бээжингийн олимпын наадмын энэ өдрийг дуучин Т.Баясгалан хэрхэн тэмдэглэж байснаа дурсан өөрийн цахим хуудастаа бичихдээ, 2008.08.24 Монгол улс минь анх удаа олимпийн АВАРГАтай болсон түүхэн өдөр.Энэ өдөр өнөөдөр давтагдах болтугай хэмээн бичжээ.

Дуучин Баясгалангийн хувьд тухайн үед нөхөр Батбаярын хамтаар машинынхаа салхивчаар ийн баярлан олимпын аваргатай болсон өдрөө тэмдэглэж байжээ.

error: Content is protected !!