Жүжигчин Одончимэгийн төрсөн өдөр тохиож байна

Хошин урлагийн Х түц продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1967 оны долоодугаар сарын 27-нд мэндэлсэн.

Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжилээр төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.6 жил ажиллаж байгаад 1991 оноос  УДЭТ руу шилжиж 2000 оны намар хүртэл драмын театрт ажиллаж байгаад 2001 оноос Х түц продакшндаа одоо хүртэл ажиллаж байгаа.

Түүний хувьд Солиот эх уран сайхны киноны гол дүрд тоглож, БНХАУ-ын Чиндао хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд зохиогдсон SCO (Shanghai Cooperation Organization) Film  фестивальд оролцож, Шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртсэн билээ. 

Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин И.Одончимэг дөрвөн жилийн өмнөх буюу 50 насны төрсөн өдрөөр түүний нөхөр Т.Бархүү гэрлэх санал тавьж, сүйн бөгжөө бэлэглэж байсныг уншигчид санаж буй биз ээ.  Тэрбээр дахин нэг хүүхэд төрүүлээд өгвөл бүр их баярлана хэмээж байсан юм.

Түүний хувьд Номундарь болон Сүндари гэсэн хоёр охинтой билээ.

error: Content is protected !!