GangBay хамтлаг эргэн нэгдэж Baby shark нэртэй шинэ дуугаа цацав

Ганган цагаан, Могжоохон хүү, Мамасита зэрэг уран бүтээлээрээ сонсогчдын танил болсон GangBay хамтлаг Baby shark нэртэй шинэ дуу гаргалаа.

Өчигдөр сонсогчдын хүртээл болсон уг дуу 24 цагийн дотор 50 мянган хүнд хүрчээ. Хамтлагийн гишүүд тарснаа зарласан нь сонсогчдынх нь сэтгэлийг гонсойлгоод байсан юм. Харин GangBay хамтлаг эргэн нэгдэж, ийнхүү хоёр дахь уран бүтээлээ өлгийдөн авлаа.

Тэдний шинэ уран бүтээлийг хүлээсэн сонсогчид Baby shark дууг сэтгэл дүүрэн хүлээж авсан сэтгэгдлээ цахим орчинд илэрхийлжээ.

error: Content is protected !!