Жүжигчин Баттөрөөс илүү царайлаг ихэр нь одоог хүртэл oлноос нyyцлаг хэвээр

Тусгай салаа кинонд туранхай, хараа муутай залуугийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр өдгөө нэлээдгүй хэдэн кинонд дүр бүтээгээд амжсан. Түүнийг царай муутай, сульдайтай залуугийн дүр бүтээлгэхийн тулд булчинлаг биеийг нь ихэд нууж байнгын цэргийн хувцастайн явуулж, киноны зураг авалтыг дуусгасан гэдэг.

Тэрээр нэг ах, нэг дүүтэй бөгөөд ихрийн өрөөсөн. Түүний ихрийг П.Баттамир гэдэг бөгөөд эрх зүйч мэргэ­жил­тэй, гэр бүлтэй залуу байдаг ажээ.

Миний ихэр их сай­хан, царайлаг залуу байдаг .Их авьяастай, гарын дүйтэй. Нүдний шил энэ тэрийг бол гарын үзүүрт хийнэ шүү дээ. Миний амьд­ралын нэг хэсэг болсон амьдралын төлөө зүтгэж яваа залуу. Намайг бодвол айл гэрийн эзэн, хүүхдийн эцэг болсон сэргэлэн хүн дээ. Амь нэгтэй. Холдохоороо нэгнээ их санана, ер нь ихэр тавилан их сайхан гэж тэрээр хэлсэн юм. Тэрээр ихэртэйгээ тийм ч адилхан  биш ихрийгээ өөрөөсөө илүү царайлаг гэж тодорхойлсон юм.

Түүний ихэр нь өөрөөс нь эрт гэр бүл зохион амьдралтай болсон бөгөөд нэгэн ярилцлагадаа

Би ихэр л дээ. Манай ихэр эхнэр аваад хоёр хөөрхөн хүүхэдтэй болсон. Түүнийг хараад гэр бүлтэй болмоор санагддаг хэмээж байсан нь саяхан.

Тэгвэл одоо тэрбээр өөрийн гэсэн аз жаргалтай өнөр бүлийг цогцлоосон, өрхийн тэргүүн болсон П.Баттөр нэгэн цагт Монголын хамгийн сайхан 10 залуу-гийн нэгээр шалгарч байсан билээ.

error: Content is protected !!