Жүжигчин А. Туяагийн сошиал аальгүйтэл үргэлжилсээр

Монголын хошин урлагийн салбарт хөөрхөн гэхээсээ илүү сайхнаараа гайхагддаг жүжигчин А.Туяа сошиал хуудсандаа үе үехэн аальгүйтсэн зургаа оруулж эрчүүдийн сэтгэлийг гижигддэг нэгэн.

Сүүлийн үед гоо сайхны хагалгаанд орж хамар зэргээ өөрчлөн улам эмэгтэйлэг болсон тэрбээр өөрийн гадаад төрхөндөө улам итгэлтэй болсон уу гэлтэй үргэлж л зургаа цахим хуудастаа нийлэх болсон.

Хамгийн сүүлд л гэхэд, А.Туяа – эмэгтэй хүн хоёр янз байдаг хэмээн тайлбартайгаар ариун цэврийн өрөөнд богино даашинзны хормойгоо үл ялиг сөхөн аальгүйтсэн зураг бичлэгээ оруулсан байв

Сайхан бүсгүй гэж ийм л байдаг байхдаа гэх үгсийн эзэн болсон жүжигчин А.Туяа үе үехэн аальгvйтэх дуртай. Ганц бие бүсгүйд дэггүйтэх нь асуудал биш.

Хамтлагаасаа гарсанаас хойш дэлгэцийн бүтээлд хүчин зүтгэж яваа. Мөнхүү шоу нэвтрүүлэгт өнгө чимэн үзэгчдэд таалагдаад авсан.

Өөрийн гоо сайхандаа анхаараад нөхөрт гарах ч завгүй яваа. Үеийнхэнээсээ бараг л ганцаараа гэр бүлийн амьдрал зохиогоогүй дураараа яваа нь гэхэд болно.

Сайхан бүсгүйд харц унагадаггүй залуус байдаггүй гэвэл алдас болох биз ээ. Жүжигчин бүсгүй л заяаны ханьдаа хатуу шалгуур тавиад суугаа бололтой.

error: Content is protected !!