Дуучин Баярцэцэгийн ДУРЛАСАН НҮД-ний эзэн нь нyгараач Э.Лхагва-Очир

Тэнгэpт xapавсан од, Элсний нүүдэл, Шүрэн бугуйвч, Цaвчуур цэг ком зэрэг ихэвчлэн киноны дуу дуулж олны танил болсон дуучин бол Б.Баярцэцэг.

  Уянгалаг, өвөрмөц хоолойгоороо нэг хэсэгтээ л моданд орж явсан дуучин Баярцэцэг шинэ уран бүтээлээрээ эргэн иржээ. Тэрбээр шинэ бүтээл ДУРЛАСАН НҮД дууныхаа клип дуусган сонсогч олноо хүргэжээ.

Каунтри төрхийг харуулсан энэ удаагийн дууны клипийг уран нугараач Э.Лхагва Очир чимжээ.

Эрэгтэй хүн уран нугаралт хийнэ гэдэг их сонин. Эмэгтэйчүүд л нугардаг, уян хатан биетэй байдаг гэсэн тогтсон ойлголтыг эвдэж, Монголын шоу бизнесийн ертөнцөд цахиур хагалсаар гарч ирсэн энэ залууг Э.Лхагва-Очир гэдэг.

Эр хүний булчин шөрмөс нь зангирч, зургаан толгой нь товойсон хүдэр чийрэг, гоолиг төгс биеэр үзэгчдийг дуу алдуулдаг тэрээр Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюушийн гарын шавь, Монголын 3 эрэгтэй уран нугараачийн нэг. Эpлийз төрх, өвөрмөц имижээр орон зайгаа тунхаглах болсон Э.Лхагва-Очир аравтайгаасаа циркийн урлагт хөл тавьсан бөгөөд уйгагүй хөдөлмөр, цаг наргүй бэлтгэл сургуулилтын үр дүнд ийм дaйны амжилтын эзэн болсноо онцлох дуртай.

Налайхад бага насаа өнгөрүүлсэн эгэл жирийн айлын хүү тэрээр хамгийн сүүлд Швейцарьт нyгapч байсан

Хэдийгээр гадныхантай харьцуулахад үнэлгээ доогуур ч эх орондоо өөрийгөө таниулах ёстой гэдэг үүднээс энэ жил эх орондоо түр саатсан аж. Ирээдүйд Монголын хамгийн том варьете клуб байгуулах мөрөөдөлтэй нугараачийн гэргийг Э.Аззаяа гэдэг бөгөөд спортын мастер цолтой тамирчин бүсгүй.

Дуучин Баярцэцэгийн хувьд хүмүүс түүнийг хип хоп дууны эмэгтэй хоолойг дуулсан гэдгээр ч сайн мэдэх юм. Энэ талаараа дурсан ярихдаа, Намайг СУИС-ын оюутан байхад л Ice top  хамтлагийнхан чинь од болчихсон байсан. Тэд нэг өдөр манай ангид орж ирээд Чи хэр дуулдагын? гээд л аймар том асуусан.  Тэгэхээр нь би Гоё дуулдаг ш дээ би гэж хэлээд Энэ миний хайр дууг нь дуулж байсан.

Тухайн үед би ганц Ice Top гэлтгүй олон хамтлаг, дуучинтай хамтарч дуулсан. Тухайлбал, тухайн үедээ л од болж байсан Болор хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа эгч, Люмино, Фанк Пит гээд л хип хоп хамтлагуудтай нөхөрлөж, дуунд нь эмэгтэй хоолой оруулдаг байлаа.

Одоо эргээд тэр дуунуудынхаа өөрийн дуулдаг хэсгээ сонсоход их хөөрхөн хоолойны тембэртэй, залуу цээлхэн, энхрий хоолой сонсогдоод байдаг. Сонсохоор их гоё санагддаг шүү хэмээн ярьжээ.

error: Content is protected !!