2005 оны КИВИ хамтлаг

Анх 2004 дуучин Б.Дашдондогийн Nature sound дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд Хонгор минь дуугаа УДЭТ-ын тайзнаа дуулж, Киви хамтлаг байгуулагдсанаа зарлаж байжээ. Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан түүхтэй.

Гарч ирсэн цагаасаа өвөрмөц дүр төрхтэй гишүүдийн бүрэлдэхүүн олны анхаарлыг татаж байсан юм. Хамтлагийн охидыг бүр цaгаан, шaр, xap apьcтaн хэмээн хэлээд заншчихсан. Тиймдээ ч өвөрмөц стильтэй, өнгө, өнгийн бүсгүйчүүд хэмээн хэлэгддэг. Гэвч гуравдагч гишүүд нь байнга солигдсоор ирсэн.

Харин энэ удаад тус хамтлагийн ахлагч Ука өөрийн цахим хуудастаа хуучин дурсамжаа сэдрээн 2005 оны КИВИ охидоо эргэн сануулжээ.

 2004 оны 12-р сарын 1-нд байгуулагдсан охидын хамтлаг нь 2020 оны байдлаар хамтлагийн дуучин П.Алтанцэцэг буюу Агий нь эрүүл мэндийн байдлаас болоод түр зуурын чөлөө авсан байгаа бөгөөд түүний оронд хуучин гишүүн Б.Халиун нь түүнийг орлож уран бүтээлээ туурвиж байгаа билээ.

error: Content is protected !!