Г.Угалзцэцэгийн од шавь нар нүнжигтэй загнажээ

Бодибилдинг, фитнессийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ Гамбагын Угалзцэцэг сүүлийн жилүүдэд дасгалжуулагчийн ажлыг түлхүү хийж яваа. Түүний шавь нар нь мэргэжлийн тэмцээнүүдэд хүч үзэх болсон. Тамирчны замналыг анхнаасаа сонгоогүй ч заяаны ханийхаа дэмжлэгээр тус спортод хөл тавьсан түүний амжилт их.

Түүнд шавь болох хүсэлтэй залуусын ихэнх нь олны танилууд гэнэ лээ. Тухайлбал, дэлгэцийн бүтээлээрээ эмэгтэйчүүдийг бүү хэл эрчүүдийг ч татах болсон Фантастик продакшны залуучууд, олноо хөөрхөн гэгддэг жүжигчин О.Дөлгөөн, эршүүд Одноо, Мисс Сансармаа нар шавь нь болоод удаж буй.

Түүний од шавь нар нь багшийнхаа фитнесс клубынх нь гурван жилийн ойг нижгэр тэмдэглэсэн бөгөөд нүнжигтэй бэлгээр өрсөлдсөн аж. Хөргөгч, цэцэг, бялуугаар багшийгаа ч нэг сайн мялаасан гэнэ шүү.

Гавьяат маань сүүлийн хэдэн өдөр бэлгэнд умбаад их л жаргаж яваагаа сошиалдаа зарлажээ. Хүмүүсийн биеийн галбирыг төгс болгож яваа хойно энэ зэргийн нүнжигийг хүртэх ёстой хүн биз.

Би зүгээр л домог баймаар байна хэмээдэг Г.Угалзцэцэг нэгэн үе найзууд маань намайг зургийн аппаратаа зараад уураг аваад уучихсан гэж шоолдог байсан хэмээн хуучилж байв. Энэ талаараа Ер нь үнэний ортой шүү. Эхэндээ тахианы чээж махаа ч авч чадахгүй, гэртээ байгаа үхрийн махаа тосгүй болтол нь чанаад л иддэг байлаа шүү дээ гэсэн билээ.

error: Content is protected !!