М.Анхцэцэг : Дэмжиж тусласан бүх хүмүүстээ баярлалаа

Токио 2020 зуны олимпын наадмын Хүндийг өргөлтийн 87 килограммын жинд бяр чадлаа сорьж буй Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг хүрэл медалиас зуураад л алдсан бөгөөд дөрөвдүгээр байрт бичигдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ.

Тэрбээр тэмцээний дараа сэтгэгдэлээ хэлэхдээ, Дөрвөн жилийн өмнө 18 настай олимпод оролцож байсан Анхцэцэг, одоо байгаа Анхцэцэг хоёр тэс өөр. Би 3 жилийн өмнө ээж болсон. Цаашид хичээж олимпын алтан медаль хүртэж ард түмэндээ бэлэг барина. Дэмжиж тусласан бүх хүмүүстээ баярлалаа хэмээн ярив.

Мундаг тэвчээртэй, Монгол бүсгүйн бахархал болсон Анхцэцэгтээ баяр хүргэж амжилт хүсье!

error: Content is protected !!