Шүдний дагинад үйлчлүүлэгчээс нь ирсэн гэнэтийн бэлэг

Анх МҮОНРТ-ийн Хэцүү анги олон ангит киноны Гэрлээгийн дүрээр үзэгч олонд танигдсан Б.Бадамцэцэг 2010 оны Мисс Монголиа тэмцээний ялагчаар тодорсон гээд л багагүй их амжилттай явсан. Гэсэн ч тэрбээр одоо бол айл гэрийн гэргий болж, өөрийн эзэмшсэн мэргэжил шүдний эмчээр ажиллаж байгаа юм.

Түүний хувьд долдугаар сарын 27-нд төрсөн өдөр нь тохиосон бөгөөд энэ баярт өдрөөрөө 150 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилсэн билээ. Мисс, шүдний дагина гэгдэх болсон Б.Бадамцэцэгт бяцхан үйлчлүүлэгчээс нь дараах гэнэтийн бэлгийг барьсан аж.

Үйлчлүүлэгчийнх нь ээж нь сэтгэлээ шингээж өөрийн гараар урлаж өгсөн бэлэг нь түүнд ихээхэн таалагджээ. Өдгөө хоёр хүүхдийн ээж болсон тэрбээр найзууддаа хүүхдийнхээ шүдийг хэрхэн арчлахаас эхлээд бүхий л асуудлыг нь зааж, зөвлөдөг гэнэ шүү.

Энэ дашрамд уншигч танд ч бас түүний зөвлөгөөг хүргэе. Мэргэжлийн үүднээс зөвлөхөд, ээж аавууд Сүүн шүд бол уначих юм чинь… гэсэн хайнга хандлагатай байдаг. Үнэндээ сүүн шүд бол хамгийн чухал зүйл юм. Энэ бол хүүхдийн тань эрүүл мэндийн толь, ясан шүдний үндэс суурь байдаг. Сүүн шүдийг зөв арчилж, зөв ургуулж, амны хөндийн ариун цэврийг багаас нь сайтар сахиулж сургаснаар наанадаж эмчийн өрөөний гадаа хүүхдээ уйлж суухыг сонсохгүй, цаашлаад ирээдүйд хүүхдийнхээ шүдний эмчилгээнд зайлшгүй гаргахад хүрэх том зардлыг хэмнэж чадах юм.

Шүдээ угаалгахгүй уйлаад байна гээд өнжөөд байвал ирээдүйд бүр илүү өвтгөж, уйлуулах хэрэг гарна. Энэ бол 100 хувь ээж аавын хүүхдийнхээ төлөө хийж буй сонголт бас хариуцлага юм шүү. Юунаас эхлэх вэ гэвэл арчилгаанаас эхэлнэ. Хүүхдийнхээ цахиурыг цухуйж эхэлснээс хойш шүд угаах дадалд сургах нь зүйтэй.

Шүдний ургалтаас хамаарч ойролцоогоор найман сараас нэг ой хүрэх үеэс эхлэн резинен сойз хэрэглүүлээд, хугацаа нь болохоор солиод явна. Мөн хоолыг нь сайн зажлуул. Мах, бүлх зэргийг сайтар зажлуулж, шүд эрүүний хөгжлийг нь дэмжихэд анхаараарай.

error: Content is protected !!