Жүжигчин Х.Баярмаагийн улам хөөрхөн төрх

Нэгэн цагт дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож явсан мисс Х.Баярмааг жүжигчин С.Өлзийхүүгийн охин гэдгээр нь таньдаг болсон юм. Тэрбээр багаасаа ээж, аавынхаа ажилд дагаж явсаар л өөрийн эрхгүй урлагт татагдсан гэдэг.

Удам дамжсан авъяаслаг жүжигчин охин Х.Баярмаагийн хувьд АНУ-ын Миссури мужийн Миссури их сургуульд магистрийн зэрэг хамгаалаад ирсэн. Холливудын хэмжээнд суралцахыг хүсч, мөрөөдөж явдаг аж.

Багадаа ангийнхаа хамгийн намхан хүүхдүүдийн нэг байсан гэнэ. 40 хүүхэдтэй ангийн доороосоо 5-т жагсдаг байж. Хэзээ ч өөрийгөө өндөр болно гэж төсөөлж байгаагүй ажээ.

Харин том болоод өндөр, урт үстэй эгч болох юмсан л гэж мөрөөддөг байсан нь өдгөө биеллээ олжээ. Бага байхаас нь  Бүлтүүш гэж дууддаг байсан гэнэ. Том нүдтэй, буржгар үстэй охин байсан нь уг нэрийг хочоор авах болсон нь дамжиггүй.

Тэрбээр бүжиглэх дуртай бөгөөд фитнесс иогийг хослуулан хичээллэдэг. Тиймдээ ч охидын хүсэж мөрөөддөг бие галбирыг өөртөө цогцлоогоод буй биз ээ. Хөөрхөн жүжигчин бүсгүй улам үзэсгэлэн гоо болсоор байгаа нь олон залуусын харцыг булааж явна.

error: Content is protected !!