Жүжигчин Б.Цэцэгийн хөл хүнд төрх

Жүжигчин Б.Цэцэг. Эрх зүйч мэргэжилтэй ч хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглоод авсан энэ цаг үеийн сошиалд үлгэр жишээ ч дуугардаг нэгэн. Сошиалд өөрийн орон зайгаа хэдийнээ үүсгээд авсан тэрбээр ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэж явсан билээ.

Түүний оролцохгүй талбар гэж үгүй болсон. Сүүлийн үед зарим хүмүүс түүнийг хааяа даа дуугүй өнгөрч баймаар юм хэмээн шүүмжилж байв.

Тэгвэл жүжигчин бүсгүйг хөл хүнд болсныг сонссон олон хэл ам хийхээ больсон. Өдгөө удахгүй төрөх дөхөж буй бяцхэн үрээ хүлээн суугаа Б.Цэцэг хайртдаа эрхлэн хоол сайтай ресторануудыг хэсэж явах болсон гэнэ шүү.

Тэрбээр анхны хүүхдээ төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хоололтын ачаар нэг жилийн дотор 58 кг болтлоо жингээ хаясан гэдэг. Ээж болох бэлтгэл хуудсаар бүсгүйчүүдийг байлдан дагуулж, од болсон нэгэн.

error: Content is protected !!