Угалзцэцэгийн БИКИНИ модель охин

Бодибилдингийн спортын Олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин ээжийнхээ адил мэргэжлийн тамирчин болсон.

Тэрбээр өдгөө 24 нас хүрч байгаа бөгөөд АШУҮИС-ийг төгссөн. Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг өөрийн цахим хуудаснаа өмнө нь охиныхоо талаар бичихдээ, Охин маань ээжтэйгээ Олон улсын хоёр тэмцээнд хамт явж, Дэлхийн аваргаас Junior буюу залуучуудын Бикини ангилалд хүрэл, Хятадад болсон Олон улсын тэмцээнээс хүрэл, Улсын аваргын залуучуудад алт, Оюутны аваргын мөнгө, IFBBProQualifierMongolia тэмцээний хүрэл гээд чамгүй олон медалийг хүртсэн. Намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл таван цаг бэлтгэл хийдэг. Нэг килограмм хасвал 1,5 килограмм хасдаг. Түүнд минь шаргуу, хөдөлмөрч зан бий. Хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мятаршгүй Бикини моделийн тамирчин болно гэдэгт итгэдэг хэмээж байсан.

Түүний охиныг Мөнгөнбаярын Мойлоо гэдэг. Фитнес спортоор хичээллээд дөрвөн жил болж байгаа ба Бикини ангилалд -60 буюу 160см-аас доош ангилалд өрсөлддөг байна.

Тэрбээр 2018 онд Тайландaд болсон Бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий Women’s Model bikini” төрөлд хүрэл медаль хүртжээ. Мөн 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнесийн УАШТ-ий алтан меделийн эзэн болж байжээ.

error: Content is protected !!