Жүжигчин Ариука бие давхар болсон уу

Эмоци продакшны жүжигчин Ариука Outlaw хамтлагийн гишүүн Чинзо нар хамтран амьдарч нэг охинтой болсон. Харин жүжигчин бүсгүйн хайрыг даалгүй дууч залуу болчимгүй үйлдэлд татагдсаар орон байрыг нь хүртэл тавиад туучихсан гэдэг.

Охиноо ганцаараа өсгөж яваа тэрбээр хайраа олж найз залуугаа олонд ил болгоод бага үгүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хавраас хойш үргэлж л хамтдаа авахуулсан зургаараа гангарах болсон түүнийг сүүлийн үед дагагч нар нь бие давхар болсон уу хэмээн зургийг нь хараад шинжих болжээ.

Учир нь тэрбээр сүүлийн сард үргэлж л биеийн галбираа нуусан нэлхэгэр хувцас өмсөх болсон нь тэдэн ийм хардлага төрүүлэх сэдэл өгөх болж. Хамгийн сүүлд тэрбээр ZAYA BILGEE брэндийн хамт олонтойгоо гэр бүлийн аялалд оролцон аз жаргалтай гэр бүлээрээ агаарласан аж.

error: Content is protected !!