Реппер Цэцэ ТОГООЧ ЦЭЦЭ болжээ

Монгол попыг тунхаглаж, төрийн соёрхол хүртсэн дуучин Д.Болд, өөрийгөө Нийслэл хүү хэмээн өхөөрддөг реппер Цэцэ буюу Н. Цэцэнбилэг сүүлийн үед уран бүтээлээсээ илүү элдэв янзын шоугаар танигдах болсон.

Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ шоунд оролцон маш сайн амжилт үзүүлж үзэгч олны дэмжлэгийг ч ихээр авсан билээ.

Сүүлийн үед тэрбээр уран бүтээл гаргалгүй нэлээд нам жим байгаа. Харин реппер төрхөө бүжигчин болгоод байсан Цэцэ саяхнаас тогоочийн төрхтэй эргэн иржээ. Түүний хувьд Америк улсад ажиллаж байхдаа хоолны урлагийг сайн судалж найз нөхөд дундаа тогоочийн ур чадвараа нэлээд гайхуулдаг гэнэ.

error: Content is protected !!