У. Уранчимэг: Ижий минь дэргэд байвал бүх юм бүтнэ

Монголын кино урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайг тодоор үлдээж, дэлгэцийн уран бүтээлүүдээрээ тэсрэлт хийж буй уран бүтээлч бол жүжигчин У.Уранчимэг.

Тэрээр Хувьсал продакшндаа бууриа сахин үлдэж, шинэ залуусыг кино урлагт уруу татсаар суугаа билээ.

Өдгөө 48 настай бүсгүй маань насандаа баймгүй чийрэг, галбирлаг биеэр гайхагддаг. Урнаа чармайлт гаргаж, фитнессээр идэвхтэй хичээллэж байсан цагаас хойш багагүй жин нэмжээ.

2016 онд зураг авалтаа хийсэн Миний нууц киноны үеэр авахуулсан зургаа одоогийн байгаа зурагтайгаа харьцуулан инстаграм хуудаснаа оруулсан тэрбээр аль бие нь илүү байгааг дагагчдаасаа асууж байсан. Харин дагагчид нь түүний одоогийн байгаа төрхийг илүүд үзсэн бөгөөд дахиж турах шаардлагагүй хэмээх зөвлөгөөг өгчээ.

Харин саяхан цахим орчинд түүний ээжтэйгээ авахуулсан аз жаргалтай зураг олон хүнд эерэг энерги түгээж байлаа. Ижий минь дэргэд байвал бүх юм бүтнэ гэсэн тайлбартай түүний энэ зураг олон хүнд хайр цацруулж байлаа.

error: Content is protected !!