О.Мөнхжин:Юу ч үгүй шaлдaн бaндийг 9 жилийн өмнө тоocoн эхнэртээ 10k доллар цалин өгдөг

25 насандаа долларын саятан болсон Отгонбаатарын Мөнхжин гэх залууг цахим орчин олон хүн таньдаг болсон. О.Мөнхжингийн хувьд тэрбээр одоо 28 настай АНУ-д 10 жил сурч боловсроод Монголдоо ирсэн. University of Washington-г санхүүгээр төгссөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг нэгэн.

Мөнхжин нь FOREX хийдэг мөн албан ёсны 4 компани байгуулаад 30-аад хүнийг цалинжуулаад улсдаа татвараа төлөөд явж байгаа юм байна. Хамгийн анх рестораны 00 цэвэрлэх ажлаас эхлээд одоогийн амжилтанд хүрсэн байна. Тэрбээр мөн залуучуудад FOREX-ийн мэдлэгийг эхнээс нь үнэн зөв мэдлэг олгох зорилгоор MOT WEALTH ACADEMY гэх сургалтыг явуулдаг.

Эхнэрийг нь Цолмон гэдэг бөгөөд тэрээр мөн АНУ-д бизнесийн сургууль төгссөн боловсролтой нөхрийгөө бүхий л тал дээр дэмждэг ухаалаг бүсгүй байна.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа эхнэртээ 10 мянган долларын цалин өгдөг талаараа бичихдээ, Гурван хүүхдийг минь гаргаж, өсгөж ямар ч татлаа түлхээгүй арыг минь дааж… надтай адилхан сайн сургууль төгссөн мундаг боловсрол чадвартай ч хүүхдүүдээ өөрөө өсгөж сайн хүмүүс болгохоор өөрийгөө зoлиосoлж намайг байрны мөнгөө ч төлж чадахгүй оюутан бацаан байхаас намайг ирээдүйд чадна гэдэгт үргэлж итгэж байнга дэмжсээр ирсэн түүндээ л бэлэг барьсан юмаа… Би хааяа унаж худ бойё флекс гэв.Мөн Юу ч үгүй шaлдaн бaндийг 9 жилийн өмнө тоож. Түүнийг өнөөдрийн түвшинд сийлбэрлэн бий болгосон учир гэжээ.

error: Content is protected !!