Ааруулан ЧИХЭР хийдэг ЭМЭЭ

Ховд аймагт уламжлалт аргаар ааруулан чихэр хийдэг ЭМЭЭ. Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн ахмад ажилтан Х.Тамара уламжлалт, эко арга технологоор ааруулан чихэр хийж байна.

Энэ талаар нутгийн иргэд цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Ааруулан чихэр нь зөөлөн, чихэрлэг бус амттай. Аарц, арвайн гурил, шар тос зэргийг ашиглан хийж, улмаар хэрэглэгчдэд захиалгын дагуу нийлүүлж байгаа аж.

Ийнхүү Ховд аймагт үйлдвэрлэсэн ааруулан чихэр кг тутамд 18 мянган төгрөгийн үнэ ханштай.Иргэд 95405139 утсаар холбогдож авах боломжтой.

error: Content is protected !!