KFC-н фэйсбүүк хуудасны админ ажлаасаа халагдаагүй байгаа

Монгол Улс Kentucky Fried Chicken буюу KFC сүлжээ хоолны газрын эрхийг авсан 121 дэх улс боллоо хэмээн 2013 онд тус газар анх үүд хаалгаа нээж байсан нь саяхан. Таван богд фүүдс компани хариуцан тус газрыг ажиллуулсаар монголчууд бидний өдөр тутмын нэгэн хэрэглээ болсоор өдийг хүрчээ.

Өдөр бүр л шахуу сошиал маркентиг хийдэг тус газрын фэйсбүүк хаягийн этгээд гэмээр сурталчилгаа юу эсвэл энгийн байдаг л зүйл үү гэмээр харилцаа сошиал орчинд олныг анхаарлыг татаад авав.

Учир нь тус газрын фэйсбүүк хуудсанд Манай BUBBLE TEA ч дээ... хэмээсэн бүтээгдэхүүндээ сэтгэл дундуур байгаагаа илтгэсэн постер нийтлэгдсэн бөгөөд үүнд мэдээж хэрэглэгчид нь өөрсдийн сэтгэгдэлээ бичсэн байв.

Харин үүнд тус пэйжийн админ хөгжилтэй гэмээр хариултууд өгсөн нь – Энэ хаягийг ёстой KFC-д өстэй хүн хөтөлдөг байх хэмээх сэтгэгдэлийн хариулт болох Би одоохондоо халагдаагүй л байгаа шүү ккк хэмээх хариулт олон хүнийг хөгжөөгөөд авчээ.

Энэ мэтээр бичсэн сэтгэгдэлүүдэд хэрэглэгчид нь харин өвөрмөц этгээд байх гэж ядсан юм гэх мэтээр бичиж байлаа.

error: Content is protected !!