Дуучин С.Гантогоогийн тэвчээр тacapч сошиалаар УУPЛAВ

Дуучин С.Гантогоо өөрийн цахим хуудсанаа ингэж бичжээ.

Тэвчээрийн ХЯЗГААР тасардаг л юм байна. Хар шөнөөр ийм пост хийх өдөр ирнэ гэдгийг мэдэж байсан…Бүүр нэг AЗГҮЙ гэх үү, AЙМШИГТАЙ гэх үү хаха  Улсын Их Дэлгүүр – State Department Store -ийн өмнөх машины зогсоол ШӨНӨ ДӨЛ болоход эргэн тойронд амьдарч буй иргэдийг ёстой л галзууруулж ТАМ болгодог аймшигтай…Есөн шидийн машинууд цугларч дрифт хийнэ, орилно, ноцолдоно, шээнэ, тамхи татна, хаяна, хөгжмөө чангална, орох гарах хаалгаар нь эcрэг гарна………

Аймшигтай дуутай мотоциклчид, бүдүүн яндантай машинууд, ДРИФТ хийгч залуучууд яг л ЦУC COPОГЧ шиг шөнийн цагаар амилцгааж тайван амарч байгаа хөөрхөн нялх үрсийн эсрэг, хөгшин настай хүний эсрэг, өвчтэй зов.лонтой хүмүүсийн эсрэг, ер нь л иргэдийн эсрэг хуу.ль зөрчиж тамлан зовоож зугаацсаар… Хэдэн 1000 удаа 102-луу залгасныг чөт.гөр бүү мэддээ Цагдаа нар болон холбогдох байгууллагууд ажилаа хийгээд л байгаа гэх. Гэтэл сүүлийн үед нөхцөл байдал улам ч айм.шигтай болж байгааг мэдэх иргэд нь бүгд мэднэ. Ухамсартай, Энэрэнгүй, Хариуцлагатай, Хүмүүнлэг нийгэмд хэзээ ч ийм үйлдэл гарахгүй юм л даа…Гарсан ч бага байдаг юм Олон газарт дрифт хийгч ухамсаргүй залуусын хох.ирогч болсоор байгаа иргэд үнэхээр их байдаг юм байна лээ Яасан ч үүнтэй эвлэрч бууж өгөхгүй Их Дэлгүүр, Фантом, Циркийн хойд хэсэг…гээд ТAМ ТAМ… Драфт гээд л яриад байсан БАЙНА хэмээжээ

error: Content is protected !!