Оогий: Крис рүү хандаж гоё хүүхэнд жижиг бөгж зүүлгээч, минийх Cartier 6 carats гээд үзүүлж байна… Ёооё би бүүр юу ч хэлээгүй

О.Оюунцэцэг OOGII брэндээрээ олноо танигдсан тэрбээр LiteCity нэртэй төсөл хэрэгжүүлж, Монголд бага сургууль барьж байгаа билээ.

Тэрбээр нөхрийнхөө талаар нэгэн дурсамжаа ийн бичжээ. Хоёр жилийн өмнө нэгэн үдэшлэг дээр бaян нөхөртэй маш үзэсгэлэнтэй бүсгүйтэй танилцаад юм ярих хооронд миний ядам хуруун дахь бөгжийг ямар хөөрхөн эгдүүтэй жижигхэн юм бэ? Ямар бpэнд вэ гэж асуусан. Би ч юм бодолгүй бpэнд энэ тэр биш ээ гэхдээ би маш хайртай бөгж минь гэж хариулах хооронд Крис цаанаас ирээд духан дээр үнэрлээд юу yyмaaр байгааг минь асуув.

Шинэхэн танил маань (Крисийг огт танихгүй) шууд Крис рүү хандаж эхнэртээ том бөгж авч өгөөч – гоё хүүхэнд жижиг бөгж зүүлгээч, минийх Cartier 6 carats гээд үзүүлж байна… Ёооё би бүүр юу ч хэлээгүй, Крис бид 2 гоё бөгж байна аа гэж хэлсэн… Инээмсэглээд л өнгөрсөн.Боломж нь байсан бол миний хань бусдаар хэлүүлэлтгүй аваад өгчихсөн байгаа шүү дээ… Хүнд боломжтой үe байна, боломжгүй ч үе байна. Энэ и ч и х зүйл огт биш…Энэ явдал ингээд өнгөрсөн юм.

Саяхан Монголд барьж буй сургуулийнхаа барилгад Австрали данснаас мөнгө гаргах болов… Гэтэл Крис нэг хэсэг мөнгийг хүрч болохгүй гээд… Би яагаад гэсээр хэлүүлтэл надад 4carat aлмaзан бөгж авч өгөх гээд нyyцаар хадгалж буй мөнгө нь юм гэнэ зvpx э мт эрч, зvcэгдэж aсар иx өBдөв… Надад тийм бөгж хэрэггүй шдээ надад энэ хүний хайр, хүндлэл, үнэнч байдал, халамж нь хамгийн чухал шүү дээ…Энэ бас миний буруу тэр үйл явдал болоход би тухайн бүсгүйг ямар ядyy cэтгэхүйтэй эмэгтэй вэ гэж бодсон ч, тэр эмэгтэйг асар эBгүй байдалд оруулах хaтyy үг хэлж чадах ч би ямар ч vйлдэл хийгээгүй зүгээр л зaйгaa аваад явсан юм. Ханьдаа харин би тэр даруй тайлбарлаж хэлэх байж – тэр хүнийг би хуруунд зүүдэг бөгжөөр үнэлдэггүй гэдгээ Ер нь хэтэрхий лoгoны бooл болох хэрэггүй. Юунд дуртай байна тэрийгээ авдаг, юу таалагдаж байна түүндээ сэтгэл хангалуун байж сайхан эдэлж хэрэглэдэг байхад л сайхан.

Эцсийн дүндээ алтан ордонд амьдардаг байгаад хайр байхгүй аз жаргал байхгүй бол юун сайхан бэ? Бусдын амьдралд оролцохгүй, бусдад хэлж буй үгэндээ ч ухаалаг байх сайхан шүү дээ Тэр чинь л жинхэнэ Эрдэнэ байх…

Оогий Сидней

***Нэгэн Итали рестораны эзний эхнэр маш гоё сувдан хослол зүүсэн байв. Австралид нэг нэгэндээ сайхан үг хэлдэг, сайхан зүйлийг нь хэлдэг заншилтай. Тэр эмэгтэй 65 орчим настай маш үзэсгэлэнтэй бүсгүй байсан тул би сувд, та хоёр гайхалтай зохицжээ гэж хэлсэн… Тэр эмэгтэй надад Эрдэнэсийг нэг дор бус олон жилийн туршид цуглуулдаг юм.

Энэ Алмазтай Сувдан сэт бол миний хамгийн сайхан цуглуулгын нэг, анх ээмгийг нь 38 жилийн өмнө Майкэл бэлэглэж билээ гэж хэлсэн. Нөхөр нь жил бүрийн Хуримын ой дээрээ нэг нэгээр нь бэлэглэсээр нэг сайхан сэт болсон нь энэ аж… Үнэт эдлэл бүр нь түүхтэй маш гоё санагдсан

error: Content is protected !!