Дуучин Ану нэгэн оюутны төлбөрийг ДӨРВӨН жилээр нь хувиасаа гаргана гэв

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо залуусдаа чиглэсэн олон ажлыг хийдэг бөгөөд тиймдээ ч өөрийн зүгээс бяцхан хувь нэмэр оруулах үүднээс нэгэн оюутны сургалтын төлбөрийг хувиасаа даах болсноо ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Хүний амьдралд хамгийн чухал,зөв хөрөнгө оруулалт бол боловсрол гэж боддог. Тэр утгаараа энэ жил нэгэн оюутны төлбөрийг дөрвөн жилээр нь хувиасаа гаргахаар боллоо.Та нарын маань эргэн тойронд амьдралын боломжоосоо болоод сургуульдаа орж чадахгүй өнжиж байгаа оюутан сурагчид, дүү нар нь байгаа бол холбож өгөөрэй.

Энэ цагт өсөн дэвжиж,хөгжиж ажиллаж байгаа залуучуудыг, дүү нарыгаа харахад хүсэл эрмэлзлээр дүүрэн байж ирээдүйн зорилгоо хэдийнэ тодорхойлсон байдаг. Тэднийгээ үргэлж чадах бүхнээрээ дэмжихийг хүсдэг юм. Мөн тэд эх орны маань ирээдүйг шинээр бүтээнэ гэдэгт ч эргэлзээгүйгээр итгэдэг.

Хүндээ иргэндээ хөрөнгө оруулалт хийсэн,Улс орнуудын хөгжлийг бид хэрхэн цэцэглэн дэлбээлж байгааг олон жишээн дээр харж болно.Иргэн хүнийхээ хувьд төр засгаасаа хүсдэг зүйл маань ч тэр шинэ залуу үеийнхнийгээ оюутан, залуучуудыгаа хамгийн ихээр дэмжиж, тэгш боломжийг олгодог байгаасай гэсэн хүсэл байдаг.

Хэрвээ сонгогдсон оюутан маань дөрвөн жилдээ маш чанартай хичээн суралцаад төгсвөл, ажлын байрыг нь бэлэн байлгах тал дээр ч мөн анхаарах болно оо гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

error: Content is protected !!