М.Уранцэцэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгт өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг гардуулан өглөө.

Шагнал гардаж авсны дараа тэрбээр сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрбээр 16 жил хичээллээд гурван олимпод орсон. Маш олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн медаль. Энэ медалийг авахад маш олон хүн хамт ажилласан. Эмч, дасгалжуулагч, бэлтгэл хангагч, олимпын хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, Засгийн газар байсан болохоор би энэ амжилтад хүрсэн хэмээв.

М.Уранцэцэг нь ДАШТ-ний алт, мөнгө, хошой хүрэл медальт, Азийн наадмын алт, хүрэл, АШТ-ий 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт. Лондон олимпод VII, Риогийн олимпод V байр эзэлсэн, Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл медальтай. Дэлхийн цомын тэмцээний 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай. 2021 оны Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн билээ.

Тэрээр Олон Улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг IJF World Tour 2010-2019 оны хооронд болсон тэмцээнүүдэд эмэгтэйчүүдийн -48, -52 кг-ын жинд барилдаж 35 медаль хүртэж Геннисийн дээд амжилтад бүртгэгдсэн юм.

error: Content is protected !!