Kёкүшюзан Д.Батбаярын хип хоп хүү BABU

Кёкүшюзан Д.Батбаяр хоёр дахь амьдралаа дуучин Т.Баясгалантай эхлүүлж нэлээд олон жилийг ардаа үджээ. Харин Батбаярын хувьд анхны амьдралаасаа хоёр хүүхэдтэй билээ.

Түүний том хүүг Батболд гэдэг бөгөөд тэрбээр реп төрлийн хөгжим сонирхон хэд хэдэн уран бүтээл гаргасан билээ. Түүний хип хоп дуугаар мэдэх сонсогчид нь BABU нэрээр нь сайн мэднэ.

Энэ бол BABU нэрээр олонд танигдаж, өөрийн гэсэн фэнүүдтэй болсон залуу уран бүтээлч. Аавтайгаа усны дусал мэт адилхан харагдах тэрбээр Кёкүшюзан Д.Батбаярын хүү бөгөөд хип хоп, трэп урсгалаар уран бүтээл хийдэг залуу үеийн төлөөлөл юм.

Даруухан хувцаслалтаар бусдаас ялгардаг тэрбээр 2019 онд МҮОНТ-ийн Нинжа дайчид нэвтрүүлэгт оролцох болсноор олны хараанд өртсөн билээ. Түүнийг залуус Шивээсгүй хип хоп дуучин гэлцэж, дүрэмт хувцастай дуулдаг клипийг нь илүү таашаан үздэг аж.

error: Content is protected !!