Э.Содномпилжээ: Медалиа эх орон, гэр бүл, найз нөхдөдөө зориулж байна

Монгол Улсын гавьяат тамирчин, Риогийн паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга Э.Содномпилжээ өнөөдөр пауэрлифтингийн 107 кг-ын жинд өрсөлдөж паралимпын аварга болсон юм. 

Тэгвэл тэрээр цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцсан байна. Тодруулбал, Э.Содномпилжээ өөрийн цахим хаягтаа Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа болоо гэж нийтэлжээ.

error: Content is protected !!