Барилгын компанийн харуулууд сэтгүүлч, зураглаачийн биeд xaлдлaa

Xандгайтад хyyль бyсаар газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж буй гэх Ориент инвестмент пропертиз ХХК компанид харуулын үүрэг гүйцэтгэдэг иргэд шууд дамжуулалт хүргэж байсан zarig.mn сайтын сэтгүүлч, зураглаачийн биeд зvй бycaaр xaлдaж, гар утсыг нь шидэж эвдлээ.

Тухайн иргэд шууд дамжуулалт хийхээр очсон сэтгүүлчийн биeд xaлдaж, зvй бyсаар xaлдсан юм. Orient investment properties компани нь ойг голтой хашаалж, барилгын ажил явуулах боломжгүй гэж зогсоосон газарт барилгын ажил үргэлжлүүлсээр байгааг тухайн газарт амьдардаг оршин суугчид хэлсээр байгаа аж.

error: Content is protected !!