Улаан үст МИСС

2016 оны Монголын мисс А.Баярцэцэг 11-р байрт шалгаран, урьд хожид байгаагүй амжилт үзүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Дэлхийн хэмжээний мисс байна гэдэг гадаад төрх, гоо үзэмжээс гадна оюуны цараатай, сэтгэлийн үзэсгэлэнтэй байхыг шаарддаг.

Тэр ч ёсоор А.Баярцэцэг Монгол, Испани, Өмнөд Африкд гурван их сургуулийг төгсөж, өндөр боловсрол эзэмшжээ. Үүний зэрэгцээ 10 гаруй жил загвар өмсөж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд жүжигчний карьер хөөн, гадаад дотоодын онц сонирхолтой кинонуудад дүр бүтээх болсон юм.

Netflix-ийн бүтээсэн Марко Поло кинонд дүр бүтээж байсан тэрбээр Монгол гаралтай гэгддэг жүжигчин, найруулагч Стивен Сигалын Attrition кинонд ч мөн дүр бүтээсэн.Жүжигчин бүсгүй мөн Тайландын Nipan студийн бүтээх Warriors of Amazon кинонд xөлcний тyлаанчийн дүр бүтээсэн.

Тэгвэл тэрбээр энэ кинод улаан үст бүсгүй байжээ. Харин эх орондоо ирээд удаагүй байгаа тэрбээр тус дүрээ санагалзан үсээ ийн өөрчилж, Амазоны сериалаас хойш дүрийнхээ улаан үсний өнгөнд дурлачихсан. Яг л ийм өнгөтэй болгоно доо гэж бодож байсан хүсэл биелэлээ хэмээн бичжээ.

error: Content is protected !!