ОНЦ СУРЛАГАТАН П. Анужин

Өнөөдөр Монгол орон даяар шинэ хичээлийн жил эхэлж, эрдэм номын баярын уур амьсгал дүүрэн өнгөрч байна.

Олны танил эрхмүүд ч хүүхдүүдээ сургуулийн алтан босго давуулан алхуулж буй зургаараа гангарч буй энэ цаг дор УИХ-н гишүүн П.Анужин ОНЦ сурлагатан үнэмлэхээрээ гангарчээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа 9-р сарын 1-ний өдрийн дурсамжаа бичихдээ,

Алтан навчис хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа!

Дунд сургуулиа онц төгссөн үнэмлэхээ хавсаргалаа  Аав ээжээ баярлуулахын төлөө хичээж, онц сурч байсан Хөөрхөн зүтгэл маань намайг Сайн амьдралд хүргэсэн.

Үрсдээ эрүүл энхийг хүсье! Эрдмийн дөлгөөн далайд эрчтэй, шуналтай, тэмүүлэлтэй урагшлаарай! хэмээжээ.

Түүний хувьд 1994 онд нийслэлийн Баянгол дүүргийн 13-р дунд сургуулийг ОНЦ дүнтэйгээр дүүргэж байжээ.

error: Content is protected !!