Олны танилуудын сурагч үрс /фото/

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 700 гаруй мянган сурагч цахим болон танхимын сургалтаар боловсрол эзэмшихээр өнөөдөр (2021.09.01) эрдмийн их аяндаа мордлоо. Энэ жилийн хичээл халдвар хамгааллын дэглэмийг маш ихээр баримтлах хариуцлагатайгаар эхэлж буйгаар онцлог. Хүүхдүүд хичээлдээ шамдан суралцахаас илүүтэйгээр маскаа зүүх, зай хоорондоо барих, гараа ариутгах гээд түмэн дэглэм барина.

Олны танилуудын үрс ч сургуулийн сурагч босго алхлаа. Топ модель Ч.Сэлэнгэ нөхрийн хамтаар охиноо хичээлд нь хүргэж өгчээ. Жүжигчин О.Дөлгөөний хүү О.Ивээлт-Од энэ жил хоёрдугаар ангийн сурагч боллоо.

Та бидний сайн таних жүжигчин Б.Навчаагийн хоёр дахь охин Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн бэлтгэл ангийн сурагч болжээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга охиноо эхнэрийнхээ хамтаар сургуульд хүргэв.

Жүжигчин Б.Ариунчимэгийн том охин Эгшиглэн дөрөвдүгээр ангийн сурагч.

Дуучин С.Амармандах буюу Амараа. Түүнийг уншигч та Хар сарнай хамтлагийн дуучин, Төрийн соёрхолт Урлагийн гавьяат зүтгэлэн, Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатарын хүү гэдгээр нь илүүтэй мэднэ.

Нацагийн Жанцанноровыг танихгүй хүн ховор. Түүний хүү Ж.Дамдинцэрэн гэргийн хамтаар хоёр охиноо эрдмийн аянд нь мордуулжээ.

Олноо сэтгэлзүй гэдгээрээ танигдсан Г.Наранбаатар. Түүний хоёр хүү ээждээ үнсүүлж, аавыгаа дагаад сургуульдаа хүргүүлжээ.

Жүжигчин А.Ганчимэгийн Гэрэлт-Оюу энэ жил хоёрдугаар ангийн босгыг даван орлоо.

Энэ хүүг уншигч та хараад л хэний хүү бэ гэдгийг нь мэдсэн биз ээ. Жүжигчин Тэмка, Нарансолонго нарын хоёр дахь үр. Энэ жил дунд ангийн сурагч болсон юм.

Олноо Банш Батаа хэмээгддэг жүжигчин Батаа. Өөрийг нь усны дусал мэт дуурайсан хоёр хөөрхөн охиноо ийн хичээлд нь хүргэж өгчээ. Монголынхоо бүх сурагч хүүхддүүддээ сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Топ модель Х.Бадамгэрэл, дуучин Мөнхбаяр нарын ганц хүү.

error: Content is protected !!