Жvжигчин А.Гэрэлцэцэг ээжээpээ гoёв

Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг ээжээрээ гангарав. Өнөөдөр түүний ээжийн хорвоод мэндэлсэн баярт өдөр.

Тэрбээр ихэр хүүхдийн ээж болоод уран бүтээлээсээ түр завсарлага аваад буй. А.Гэрэлцэцэг багын л урлаг соёл гэж гүйдэг хүүхэд байсан гэдэг. Араваа төгсөхдөө Гэрэлээгийн ангийнхан Сургуулиа төгсөж байгаа юм чинь энэ жилийн урлагийн үзлэгт тэргүүн байрыг нь авна шүү.

СУИС-аас жүжигчний ангийн гурван хүүхэд авч байгаа. Сайн бэлтгэнэ шүү гээд их ач холбогдол өгч бэлдэцгээсэн гэдэг. Тэгээд 2-р курсын гурван хүүхэд ирж ангийнхныг нь бэлдүүлэхэд тэд А.Гэрэлцэцэгийг чи СУИС-д шалгалт өг. Чи жүжигчин л болох хүн байна хэмээн зөвлөжээ.

Тэр үед л жүжигчин болъё гэж бодон ангийнхаа нэг охинтой хүүхдийн ордны драмын дугуйланд бүртгүүлж байжээ. Ингээд багшийнхаа ачаар 2000 онд СУИС-д элсэн орж, 2004 онд найруулагч, жүжигчний мэргэжлээр төгсөж. Ийн одоогийн бидний танил үзэсгэлэнт жүжигчин болжээ.

error: Content is protected !!